Шууд Chart

Венло загварын 2 хүлэмжийн ургацыг гуравдугаар сарын сүүлчээр хураахаар төлөвлөж байна

2025-02-13 12:38:40

Дархан-Уул аймгийн Дархан сум болон Төв аймгийн Баянчандмань сумд байгуулсан 1000 м² бүхий Венло загварын хоёр хүлэмжинд анхны үрсэлгээ амжилттай бойжиж, тариалалт хийгдэж байна.

Ургацыг гуравдугаар сарын сүүлчээр хураахаар төлөвлөж байна.

Эдгээр хүлэмжийг Дархан-Уул аймгийн "Их Мориг" ХХК, Төв аймгийн "Чандмань Хүлэмж" ХХК-ийн эзэмшил газарт "Батхүлэмж" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн 70 хувийг төслөөс, 30 хувийг хувийн хэвшил гаргасан.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, хариуцлагын менежмент, санхүүжилтийн тогтвортой загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх” төсөл нь Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


Венло загварын 2 хүлэмжийн ургацыг гуравдугаар сарын сүүлчээр хураахаар төлөвлөж байна  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй