![](/uploads/201307/news/thumb/260b6a7e322d3f2815d0f7754cca8d7e_x3.jpg)
Энэ сарын 28-аас 29-нд шилжих шөнө Пакистаны Дера-Исмаил- Хан хотын шоронд халдаж 300 орчим хоригдлыг сулласан болохоо лалын хэт давруу үзэлт “Техрик Талибан- и- Пакистан” хөдөлгөөний төлөөлөгчид мэдэгдлээ хэмээн Оросын РИА Новости агентлаг уламжилжээ.
Тус хотын шоронд “Талибан” болон террорист бусад бүлэглэлийн 40 гаруй онц аюултай гэмт этгээдүүдийг хорьж байсан гэх бөгөөд шорон руу мягмар гарагт шилжих шөнө талибууд сайтар бэлтгэсэн довтолгооноо хийсэн ажээ. Халдан довтлогчид эхлээд шоронг гэрэл цахилгаангүй болгож, хашааных нь дагуу наад зах нь 15 удаа дэлбэлэлт үйлдсэний дараа хамгаалалтынхан руу гранатомёт болон хүнд пулемётоор гал нээсэн байна.
Харилцан буудалцааны үеэр 4 хүн, үүний дотор жирийн 3 иргэн хэлмэгдсэн байна. Хэт даврагсад "Шоронгийн халдлага амжилттай болсноор 300 гаруй хоригдлыг суллалаа" хэмээн мэдэгдсэн бол харин хоригдлууд оргосон, зугтаасан хэмээх мэдээлэл байхгүй хэмээн тус мэдэгдэлийг нутгийн эрх баригчид няцаажээ.
Лалын хэт даврагчид Пакистаны шорон руу халджээ | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.