Шууд Chart

"Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025": Дээлтэй бөхийн барилдаан болно

2025-02-17 17:57:16

“Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025” хоёрдугаар сарын 16-нд эхэлж, 22-нд өндөрлөх юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ба өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын өвөө хүүхэд залуустаа танин мэдүүлэх зорилгыг агуулж байгаа юм.

 

 

Фестивалийн хүрээнд

  • "Мазаалай" олон улсын цас мөсний наадам – 28 шилдэг уран бүтээлчийн мөсөн сийлбэрийн үзэсгэлэн
  • "Шинэлэх ёс", "Цагаан сар", "Ёслол, хүндэтгэлийн зоог" өргөөнд зочлох
  • Язгуур урлаг, хувцас хэрэглэл, нүүдэлчин ахуйтай танилцахТэмээн жин, цаатны отог, монгол банхар, анч нохойн үзүүлбэрүүд
  • Мөсөн сурын харваа, шагайн харваа, морин аялал, нохой чарга
  • Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдааг зохион байгуулж байна.

Фестивалийн хүрээнд зохион байгуулсан спортын тэмцээн уралдааны мэдээллээс дурдвал, мөсний шагайн харвааны тэмцээнд “Оюуны ундраа” бүсчилсэн баг, “Flash mob” бүжгийн төрөлд 41 дүгээр цэцэрлэг тэргүүн байрт орсон бол Адуучин тэмцээний медальтнууд удахгүй тодорно.

  • Харин үлдсэн өдрүүдэд: Дээлтэй бөхийн барилдаан
  • Хүүхдийн мөсөн харваа
  • Есүхэй харваа
  • Ахмадын мөсөн шагайн харваа
  • Сонирхогчдын мөсөн сурын харваа
  • Ташуур шүүрэх
  • Эмнэг хангал сургах тэмцээн уралдаан зохион байгуулагдана.

Энэхүү “Нүүдэлчин өвлийн фестиваль”-ийг хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл өдөр бүр 11:00-21:00 цагт зохион байгуулах бөгөөд сонирхохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.

 


"Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025": Дээлтэй бөхийн барилдаан болно  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй