Шууд Chart

Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа

2025-02-18 09:31:35

”Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлсэн.
 
Манай улсад жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна.
 
ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Дэлхийн Платформ”-р дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн 3 нэрийн эмийг хүлээн авлаа. 
 
Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм. 
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа   
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй