Шууд Chart

Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байжээ

2025-02-18 10:55:56

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албанаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн хүргэж байна. Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчилд торгох шийтгэл оногдуулжээ.

 Тодруулбал, Хууль бусаар хуурамч архи зараад байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Х” нэр бүхий хотхонд гар дээрээс хууль бусаар татварын акцгүй архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн торгох шийтгэл оногдууллаа. 2024 онд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 227 иргэний хууль бус үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ.

Сар шинийн баярын тэмдэглэлт өдрүүд болж буйтай холбогдуулан иргэд та бүхэн хууль бус тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон иргэнээс татварын акцгүй баталгаат бус архи согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байжээ  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй