Шууд Chart

Төрийн 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим болжээ

2025-02-18 16:51:57

E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжаад байна. Гэтэл зарим үйлчилгээг иргэд огт мэдэхгүй, ашиглахгүй байх тохиолдол байна. иймээс цаашид энэ асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,түүний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэдээллийн технологи, хэвлэлийн мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх, төрийн үйлчилгээг илүү сурталчлах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр цахим ур чадварын мэдлэг хомс байгаагаас төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа зорилтод бүлэг, ялангуяа өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг сайжруулах, цахимжуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа юм.Энэ лавлагааг иргэд давхардсан тоогоор 15,521,578 удаа цахимаар авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ, эрэлт өндөр байгааг илтгэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн хамгийн шаардлагатай үйлчилгээг E-Mongolia системд нэмж оруулах, үйлчилгээг илүү ойлгомжтой, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.


Төрийн 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим болжээ  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй