Шууд Chart

Баянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо

2025-02-19 09:20:52

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. 

Барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрдсэн. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэсэн. 

Тус барилгад 2025 оны хоёрдугаар сарын 17-ний өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бөгөөд ”Голден лайт дизайн” ХХК-ний зураг төслөөр “Голдэн Лайт Групп” ХХК угсралтыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Баянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй