Шууд Chart

Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ

2025-02-19 09:51:46

Хэнтий аймгийн төвөөс хойд зүгт 285 км, Биндэр сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т, Баянгол багийн “Баянгол” гэдэг газар Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02 дугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт онцгой байдлын газарт өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан байна. 


Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй