Шууд Chart

Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ

2025-02-19 09:59:30

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ.

Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй.

Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.

Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар онолын мэдлэг өгч, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тухайн ээлжийн сургуулийн биеийн тамирын багш нарыг дадлагажуулах сургалтад хамруулаад байгаа юм. 


Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй