
Өнөөдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын вакум ариун өрөө, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагтай болж эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал гэх мэт бүх төрлийн мэс засал хийх орчин нөхцөлийг бүрдүүллээ.
Орон нутгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдээс анх удаа “Олон улсын Class 1000 стандарт”шаардлага хангасан анхы өрөө ашиглалтад орсноор “Төвлөрлийг сааруулах” бодлоготой уялдаж, иргэд орон нутагтаа мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанартай авах шатыг ахиуллаа.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн стратеги төлөвлөгөөнд “Хагалгааны нэгдсэн тасаг байгуулах” “Мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлэх” “Хавдрын тусламж үйлчилгээ, хавдрын мэс заслыг хөгжүүлэх” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусган 4 жилээр төлөвлөн, хүний нөөцийг бэлтгэн, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг орон нутгийн удирдлагууд танилцуулав.
Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ | ||
Үзсэн: 207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.