
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс "Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж буй асуудал" сэдэвт судалгаа хийж байна.
Тус судалгаа нь Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа бөгөөд энэ өдрүүдэд хээрийн судалгаа хийгдэж байна.
Хээрийн судалгааг баруун, зүүн, говийн бүсийн аймгийг зориудын түүврийн аргаар сонгон хийж байгаа юм.
Судалгааны багт Говийн бүсэд дэд хурандаа П.Чимэдцэрэнгээр ахлуулсан баг, Зүүн бүсэд ахмад Т.Өсөхжаргалаар ахлуулсан баг, Баруун бүсэд ахмад Д.Нарантуяагаар ахлуулсан судалгааны баг буюу нийт гурван баг ажиллаж байна.
Хээрийн судалгааг малчин айл өрхүүдтэй уулзалт зохион байгуулан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сум багийн түвшинд энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг асуумжийн болон бүлгийн ярилцлагаар явуулж байна.
Мөн сумын холбогдох мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдэл, гамшгийг даван туулах чадавхын чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн чиглэлээр судалгаа хийж байна | ||
Үзсэн: 227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.