
E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна.
2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагийн байдлаар E-Mongolia системээр 81,584 иргэн саналаа өгчээ. Үүнд:
- Ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 81,070 иргэн,
- Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах гэсэн сонголт хийсэн 3,282 иргэн,
- Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан 207 иргэн саналаа тус тус илгээсэн байна.
Энэхүү санал авах ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд саналаа дахин засварлах боломжтой.
Санал өгөөгүй иргэдийн ногдол ашиг автоматаар банкны дансанд шилжигдэх болно.
81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.