Шууд Chart

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ

2025-02-21 09:16:26

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдлаа.

Иймд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам Улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг зөвлөж байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай. Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.


ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй