Шууд Chart

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

2025-02-21 15:46:21

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Улаанбурхан өвчин аюултай юу?

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:

-Халуурах 

-Нүдний салст улайх, үрэвсэх

-Хамраас нус гоожих 

-Ханиалгах 

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх 

-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.

Улаанбурхан өвчин дараах хүндрэлийг үүсгэдэг.

-Уушгины хатгаа

-Тархи эргэн сэргэхгүй гэмтэх

-Дүлийрэх

-Дутуу төрөх

-Хүүхэд бага жинтэй төрөх

-Эндэх 

Улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг халдварт өвчин.

Хүнээс хүнд агаар дуслын замаар халдана.

Вакцинд хамрагдаагүй, эсвэл өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насны хүн өвдөх эрсдэлтэй. 

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.
"Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай"

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улаанбурхан өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй