Шууд Chart

Байгаль нуур дээр мөсөн урлалын наадам болж байна

2025-02-21 15:56:58

Энэ сарын 15-наас нэг сарын хугацаанд Байгаль нуур дээр Olkhon Ice Fest мөсөн урлалын наадам болж байна. Жил бүр болдог энэ наадам энэ жил 6 дахь жилдээ зохиогдож байгаа юм байна. Мөсөн урлаачид “Мөс юуг үл өгүүлнэ вэ" сэдвээр энд уран сэтгэмжээ уралдуулж Байгаль нуурын мөсөөр уран бүтээлүүд туурвина6

Тус наадмын зохион байгуулагчид өнгөрсөн сард Хятадын Харбины уламжлалт цас, мөсний наадамд оролцжээ. Улмаар хятадын мөсөн урлалын мастерууд Olkhon Ice Fest наадамд оролцож байна. Ольхон арлын эрэгт Бөө хадны дэргэд болох Мөсөн баримлын галерейг урлаачид байгалийн өгөгдөл буюу Байгаль нуурын цалгиа, овон товон, хонхор хотгорыг урнаар ашиглаж мөсөн урлалын өвөрмөц техник ашиглан дүрс урлалууд бүтээдэг онцлогтой байна. 

Наадмын зохион байгуулагчид, урлагийн нэг зорилго нь үзэгчдэд нөлөөлөх байдаг. Тиймээс ч манай наадмын зочид байгаль болон хүний хамтын бүтээлийн эрч энерги, Байгаль нуурыг дээдлэн хайрлах сэтгэлээр тэтгэгдээсэй гэж ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгаль нуур дээр мөсөн урлалын наадам болж байна  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй