
Оросын сансрын үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа 5G-холбоо ашиглах боломжийг бүрдүүлэх хиймэл дагуулуудыг Дэлхий орчмын нам тойрог замд гаргахаар төлөвлөж байна.
Америкийн “Старлинк”-тэй төстэй хиймэл дагуулын сүлжээ үүсгэх үүднээс энэ оноос жилд 150-180 хиймэл дагуул хөөргөх бол, 2027 гэхэд 250 хүртэл сансрын аппаратын сүлжээг ажиллагаанд оруулах юм байна.
Цаашид энэ тоог нэмсээр 2035 онд 900-д хүргэхээр төлөвлөжээ. Үүний дүнд Орос даяар 1,5-2 сая хүн, болон дэлхийн хэмжээнд 12 сая хүн өндөр хурдны интернэт ашиглах боломж бүрдэнэ гэж тооцож байна. Шинэ үеийн хиймэл дагуулын өргөн зурвасын интернэтийн энэ технологи оросын нисэх онгоц, галт тэргэнд Wi-Fi ашиглах боломжийг иргэдэд олгоно гэж Оросын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Григоренко мэдээлжээ. Дэлхийн хэмжээний тархалттай өндөр хурдны мэдээлэл дамжуулах хиймэл дагуулын системийг боловсруулагч оператор нь Оросын сансрын «Бюро 1440» компани юм байна.
ОХУ энэ онд анх удаа 5G холбооны хиймэл дагуул хөөргөнө | ||
Үзсэн: 253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.