Шууд Chart

Тэрбумтан Жефф Безосийн пуужингийн компани тойрог замд гараагаа хийсэн дараагаас ажилчдаа цомхотгов

2025-02-21 16:39:48

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безосын “Блү Орижин” (Blue Origin) пуужингийн компани ажилчдынхаа 10 хувийг цомхотгохоор болжээ. Тус компани “НьюГленн” хэмээх пуужингаа анхны оролдлогоор тойрог замд гаргаснаас сарын дараа ийм алхам хийлээ.

Компанийн гүйцэтгэх захирал Дэйв Лимпээс ажилтнууддаа илгээсэн цахим захидалд, үүнийг амаргүй шийдвэр байсныг дурдаж, “компани нь сүүлийн хэдхэн жилийн дотор хэт нүсэр болсныг дагаад хүнд суртал нэмэгдэж, гол зүйлдээ төвлөрөх байдал саарсныг онцолжээ. Мөн үйлдвэрлэлээ түргэтгэж, пуужин хөөргөх давтамжийг нэмэхийн тулд цомхотгол хийхээс аргагүй болсныг дурдсан байна. Үүний зэрэгцээ “Blue Origin” ажлын байрны мэдээллээ дэлгэдэггүй учраас яг хэдэн ажилтан халагдах нь тодорхойгүй байгаа юм байна. Вашингтон мужийн Кент хотод төвтэй “Blue Origin” компани, гол өрсөлдөгч Илон Маскийн “СпэйсИкс” компанитай адил ойрын жилүүдэд Саран дээр сансрын нисэгчдээ буулгахаар НАСА-тай гэрээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тэрбумтан Жефф Безосийн пуужингийн компани тойрог замд гараагаа хийсэн дараагаас ажилчдаа цомхотгов  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй