Шууд Chart

Японы археологичид Туркээс эрт үеийн төмрийн үйлдвэрийн ул мөр олжээ

2025-02-21 16:45:33

Туркийн төв хэсэгт малталт хийж байгаа Японы археологичид 4200 орчим жилийн өмнө хүрэл зэвсгийн үед хамаарах хөрсний давхаргаас төмрийн хүдрийн хайлш олжээ. NHK-ийн мэдээлснээр, энэ олдвор нь төмрийг хэзээ үеэс үйлдвэрлэж эхэлснийг тодруулахад тус болж мэдэх талтай байна.

Археологичдын олсон хэлтэрхийн 2 нь төмрийн хүдрийн хайлшных бол, өөр нэг нь хиймлээр гаргаж авсан төмрийнх байжээ. Одоогоос 3400 орчим жилийн тэртээх Хеттийн эзэнт гүрний үед төмрийн үйлдвэрлэл ид цэцэглэж байсан гэж тооцогддог.

Тэгвэл энэхүү олдворууд нь төмөр зэвсгийн үеийн өмнөх Хүрлийн үед ч мөн хүмүүс зэс хайлуулах аргаар төмөр гаргаж авахаар оролдож байсныг баталжээ. Судлаачид тухайн хэсэг газраас 10 орчим зуухны үлдэгдэл илрүүлснээ төмөр үйлдвэрлэхэд ашиглаж байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Археологичид энэ малталтын үр дүнгээ ирэх 3-р сарын 9-нд Токиогийн үндэсний их сургуульд тайлагнах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы археологичид Туркээс эрт үеийн төмрийн үйлдвэрийн ул мөр олжээ  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй