
Сүүлийн гурав хоногийн хугацаанд Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байна. Бүх тохиолдлууд нь улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдлууд нь халдвартай үедээ онгоцоор зорчсон, хавьтлын тоо олон байна. Мөн өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байна.
-2 дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам Улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн.
-3 дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.
Тиймээс дээрх нислэгээр ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илрэх болон энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна | ||
Үзсэн: 188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.