Шууд Chart

Иргэн А-д эрүүгийн хэрэг үүсгэжээ

2025-02-23 09:53:33

Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ээс гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.

Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна.

Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.  


Иргэн А-д эрүүгийн хэрэг үүсгэжээ   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй