Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 7-р сарын 31/

2013-07-31 08:19:17

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 7-р сарын 31, Лхагва гараг. Билгийн тооллын Зуны адаг шарагчин хонь сарын 24. Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Наран өглөөний 05:33 цагт мандаж, 20:27 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй /Өвчин эмгэг ирнэ/  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   


Эргэцүүлсэн өдөр. Аливааг сайтар тунгаан бодох нь өнөөдрийн сурах ёстой зүйл. Судалгаа шинжилгээ хийхэд тохиромжтой бөгөөд сүүлийн үед амьдралд тулгарч буй асуудлуудыг зохицуулахаар хичээж байгаа бол эмчид үзүүлэн сайтар эргэцүүлэн бод. Бүгдийг та эхлүүлсэн болохоор хүсч буй зүйлсээ бичиж тэмдэглээд өдөр бүрийг эергээр эхлэхэд тань тустай зүйлийг бодож ол. Хором мөч бүрийг нандигнан хэлж ярьж буй болоод хамгийн чухал зүйлсээ сайтар ухамсарлах нь зүйтэй.

 

Хумх (1/20-2/18)   


 
Бүтэмжтэй өдөр. Ажил дээр ахиц гарч хамтран ажиллагсад тань таны зүтгэлийг үнэлнэ. Бие даасан хумхууд заримдаа одоо болон өнгөрсөнд гаргасан амжилтаараа бахархахаасаа илүүтэйгээр одоо байгаа байр сууриндаа үлдэхийг хүснэ. Хэрэв нөхцөл байдал сайжирвал өөрийн мэргэшсэн чадвараа харуулахаас бүү ичээрэй. Илүү их хичээх нь сайн үр дүн авчирна.

 

Хонь (3/21-4/19) 

Сэтгэл хангалуун өдөр. Өнөөдөр cap матрын орд руу шилжсэнээр та эрх чөлөөтэй байж, инээж наргиж, амарч зугаацахыг хүсэх болно. Cap матрын ордод байрлаж байгаа тул танд ажлаа түр хойш нь тавьж өөрийгөө амраах хэрэгтэйг сануулж байна. Таны бүтээлч чадвар нэмэгдсэнээр та маш аз жаргалтай байх болно. Мөн өнөө орой ангараг гариг матрын ордод шилжин ирэх тул танаас хөгжилтэй байхыг шаардах болно. Хөнгөн атлетик, спортоор хичээллэ. Таны бие махбодь гайхалтай эрч хүчтэй байна. Хэрвээ та тамирчин бол өнөөдөр маш ашигтай гэрээ байгуулах магадлалтай. Та ганц бие бол таныг гайхалтай романтик учрал хүлээж байна.

Үхэр (4/20-5/20)   

Туйлын тааламжгүй өдөр. Ажил дээрх бэрхшээлтэй асуудалд бэлэн байхад илүүдэхгүй л болов уу. Алдаа эндэгдэл гаргах тооцоон дээрээ алдах бусдын дургүйг хүргэх, бусадтай сав л хийвэл ам зөрөх, бараг бүхий л асуудал дээр санал зөрөлдөх гэх мэт асуудлууд үүсэх магадлалтай. Гэнэн итгэмтгий зан бусдын нөлөөнд амархан автдаг байдал зэрэг тань таныг өнөөдөр зарчмаасаа цөөнгүй удаа ухрахад хүргэж мэднэ. 

Хамтатгах (5/21-6/21)   

Холимог өдөр. Өглөөдөө ажлаа дуусгаад гэр бүлийнхэнтэйгээ гэрээсээ гарч өнгөрүүлээрэй. Энэ нь хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхөд өөрийн сэтгэлийг сэргээж өөрийн гэсэн хүчтэй мэдрэмж төрүүлэхэд тань тусална. Од эрхэсийн зүгээс таныг дотроос тань гэрэлтүүлж хүүхдүүдтэйгээ хамт хөгжилтэй байх боломж олгоно. Одоо ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд сайн цаг, тиймээс та өөрийгөө хөгжүүлж, онцгой стилийг бүрдүүлж чадна. Таны бодол санаа хурц, сэтгэл санаа тайван байна. Сайн сайхан үгээр эрүүл харилцааг олж чадна. Хайртай хүн хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцах харилцаагаа ялгаж салган цэгцлэхэд тохиромжтой байна.

Мэлхий  (6/22-7/22)   

Гярхай өдөр. Өнөөдөр та өөрийн зөн совинг бүхэлд нь ашиглах өдөр. Авьяастай мэлхийнхэн ер бусын сэдэл шинэлэг санаанууд бүтээлч ур чадваруудаар дүүрэн байна. Хэрэв та арын албанд ажиллаж байгаа бол гүйцэд хий таны ажлын үр дүнд хүмүүсээс талархал ирэх болно. Хүчирхэг дэлхийван гариг одоо таны ордноос буцах гэж байна. Энэ нь сэтгэлийн тавгүй байдал үүсэх шалтгаан бөгөөд аливааг уучил бас март. Асуудлыг уг үндсээр нь сугалан хаях нь сэтгэл санаанд сайн ба өөрийн чармайлт оролдлогоор та урагш ахина.

 

Арслан (7/23-8/22)   

Төлөвлөгөө гаргах, бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ажил хэргийн болон хайр сэтгэлийн холбоо харилцаа үүсгэхэд тааламжтай өдөр. Энэ өдрийн эерэг хандлага сэтгэл хөдлөлөө тогтоон барих, хянахад тусална. Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, боломж бүрийг ашигла. Өнөөдөр танилцсан хүн ирээдүйд албан тушаал ахих болон санхүүгийн хувьд бие даахад тань тусална.

 

Охин (8/23-9/22)   

Гэнэтийн зүйлсээр дүүрэн өдөр. Жирийн байдлаас ургаж гарч ирэх гэнэтийн төлөвлөгдөөгүй зүйлст бэлэн бай. Сэтгэл хөдөлгөсөн сайхан боломжууд гарч ирэх ч сэтгэлээ амрааж болохгүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. Үл ойлголцол нь таны аз жаргалтай байдлыг сүйтгэж болохыг анхаар. Ажил хэргийн ахиц дэвшил бодсоноос чинь ч хурдан байх болно. Охиныхон мөнгөний тухай нууцаа бусадтай хуваалцахад бэлэн болоогүй ч одоо түүнийгээ задлахад тохиромжтой үе байх болно.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Таатай өдөр. Өнөөдөр оюун ухааны хүчирхэг байдал тань танд толгойгоо ажиллуулах гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг цаасны асуудалтай төвлөрөхийг шаардсан ажил үүрэг эсвэл логик байдлыг шаардсан асуудал байгаа бол энэ бүгдийг та шийдвэрлэж чадна. Таны хариуцаж авсан ажил бүрт гайхалтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байж болно. Мөн та юу хийх ёстой жагсаалтаа гүйцээж, асуудал бүрийг шийдэж чадна. Жинлүүрийнхэний бүтээлч байдал бадарч, юмсыг зохион байгуулах гэсэн хүсэл тань өснө.

Хилэнц (10/23-11/21)   

Хүндхэн өдөр болох нь. Таны төлөвлөсөн төлөвлөгөө ажил хэрэг шинэ санаа чинь бусдын дэмжлэгийг авч чадалгүй нурах буюу танд санасан хэмжээнд тань байж чадахгүй нь бололтой. Түүнээс болж та сэтгэлийн дарамтанд орно. Ахин шинээр эхлэх болон өөрийн төлөвлөгөөгөө өөрчилөхөөс өөр аргагүйд хүрнэ.

 

Нум (11/22-12/21)   

Бахдам өдөр. Өнөөдөр урам хайрласан уур амьсгал зонхилох болно. Нумынхан өөрийн эргэн тойрны байдал үйл ажиллагаа гоо сайхан уран тансаг байдлын бэлгэдэл юу ч байсан илүү анхаарч танил дасал болох хэрэгтэй. Жижиглэн худалдааны бараа авах гэсэн хүсэл тань таныг эзэмдэж байгаа тул кредит картаа гэртээ орхиод яв. Бодож байснаасаа илүү мөнгө үрэх нь зарим нэг талаар хязгаарлалт хийсэн ч нэмэргүй зүйл юм. Бага зэрэг тансаг зүйл худалдаж авах нь буруу зүйл биш ч хэт хэтрүүлэхээсээ болгоомжил. Энэ оройг хайртай хүнтэйгээ хамт байхаар төлөвлөж хайр дурлалын сайхныг мэдэр.

 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 7-р сарын 31/  
Үзсэн: 3224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй