
“Эх хэлний өдөр”-т зориулан Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтэс, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуультай хамтран “Үгэн бороо-2025” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа.
Уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн энэ удаагийн наадамд нийт 40 сурагч оролцож, нэгдүгээр үед өөрийн зохиосон шүлгийг уншиж, хоёрдугаар үед шүүгчийн өгсөн сэдвийн дагуу 10 минутад шүлэг зохион уншиж өрсөлдсөн байна.
Ингээд тэргүүн байрт сурагч Д.Мичид шалгарчээ. Дэд байрт сурагч Ж.Улсбилэг, гутгаар байрт сурагч Н.Амин-Эрдэнэ шалгарсан бол тусгай байрыг сурагч Н.Сод-Од, Н.Гантулга нар эзэлжээ.
Уг наадмыг “Болор цом”-ын шагналт яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин нар шүүн явуулсан гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.


“Үгэн бороо-2025” яруу найргийн наадам боллоо | ||
Үзсэн: 118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.