
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр,
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх,
- Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ,
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт, цуглуулалтыг эрчимжүүлэх,
- Гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж, цэвэрлэх,
- Сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг цэвэрлэх, засварлах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлын дагуу нийт 12.752 аж ахуй нэгж, байгууллагын 34.957 ажилтан, албан хаагч, иргэн цэвэрлэгээнд оролцож, нийтийн эзэмшлийн 12.036.116 мкв талбайгаас 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Тодруулбал, төрийн байгууллагын 3200 гаруй ажилтан албан хаагч, 11.127 ААНБ-ын 23.397 ажилтан, 1196 СӨХ-ны 4860 ажилтан, иргэн, хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3500 гаруй ажилчин бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон байна.



Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.