Шууд Chart

Кибер аюулгүй байдлын индексийн үнэлгээгээр Монгол Улс 103-р байрт эрэмбэлэгдэж байна

2025-02-24 14:57:59

"Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" УТҮГ болон Аюулгүй байдал судлалын хүрээлэн өнөөдөр /2025.02.24/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексийн үнэлгээгээр Монгол Улс 194 орноос 103-р байрт эрэмбэлэгддэг бөгөөд “бэхжиж буй” түвшинд хамаардаг.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 оны онцлох 10 ажлын нэгээр кибер аюулгүй байдлын индексийг “бэхжиж буй” түвшнээс “дэвшиж буй” түвшинд хүргэх зорилтыг тавин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ, Аюулгүй байдал судлалын хүрээлэн хооронд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлөөс үүсэх сөрөг нөлөө, түүнээс үндэсний аюулгүй байдалд учруулж болох эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн судалгаа шинжилгээг хийх, улмаар кибер аюулгүй байдлын судалгааны чиглэлээр үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар боллоо.


Кибер аюулгүй байдлын индексийн үнэлгээгээр Монгол Улс 103-р байрт эрэмбэлэгдэж байна  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй