Шууд Chart

Нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол ажиллуулж буй ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө

2025-02-24 16:49:56

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж,  2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд уг төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж,  2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулан ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлнэ.

Мөн төсөл хэрэгжүүлэх байршлуудад мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажлууд хийх юм.

Иймд төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дараах байршлуудыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна.


Нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол ажиллуулж буй ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй