Шууд Chart

Монголын радиог Япон стандарттай автомашин эзэмшигчид FM хүлээн авагчаараа шууд сонсох боломжтой боллоо

2025-02-25 11:06:54

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Хэт богино долгионы дахин дамжуулах станцын хамрах хүрээг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор "Радио телевизийн үндэсний сүлжээ" УТҮГ 2024 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр шаардлагатай шинээр суурилуулах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн.

Энэ ажлын хүрээнд тус газрын мэргэшсэн өндрийн инженер, техникийн албан хаагчид Телевизийн төв цамхагийн 1240 болон 140 метрийн өндөрт Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн өргөн нэвтрүүлгийн FM106.0 МГц, FM100.9 МГц долгион дээр дамжуулдаг нэг, хоёрдугаар программыг FM82.9 МГц,  FM76.1 МГц-ын дунд давтамж дээр антен фидерийг шинээр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Шинээр суурилуулж буй FM82.9 МГц,  FM76.1 МГц давтамж дээр дахин дамжуулснаар Улаанбаатар хотын хэмжээнд Япон стандартын автомашин эзэмшигч иргэд ямар нэг нэмэлт төхөөрөмжгүйгээр автомашиныхаа үндсэн радио хүлээн авагчаар Монголын радиог шууд сонсох боломжтой.

Мөн иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, замын түгжрэл, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээ, анхааруулга зэрэг чухал мэдээллийг саадгүй авах боломж бүрдэж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Монголын радиог Япон стандарттай автомашин эзэмшигчид FM хүлээн авагчаараа шууд сонсох боломжтой боллоо  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй