
Дорнод аймгийн Чойбалсан хотын хоногт 10.000 м3 хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил энэ онд эхэлнэ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг болон төслийн нэгж, холбогдох байгууллагуудын бэлтгэл ажлыг хангуулах, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, төсөл хэрэгжих талбай, цахилгаан, шугамын ажлуудыг гүйцэтгэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод Бохир ус цэвэрлэх, бохир ус хүлээн авах 10000м3/хоног хүчин чадалтай AO технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болох юм гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
Чойбалсан хотод хоногт 10.000 м3 хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барина | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.