Шууд Chart

"Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Прагад дэлгэгдэнэ

2025-02-25 16:31:25

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” (Chinggis khaan) олон улсын үзэсгэлэнг Чех улсын Прага хотноо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс ирэх 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чехийн Үндэсний музейн “Historical building”-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас Чингис хаан Үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэгдэж байна.

Чингис хаан Үндэсний музей нь олон улсын хилээр чөлөөтэй нэвтрэх тусгай эрх бүхий, тусгай ариутгал хийгдсэн зориулалтын сав, хүчил шүлтгүй тусгай баглаа боодлыг тухайн үзмэрийн хэмжээнд тааруулан БНСУ-д захиалгаар хийлгэн, үзмэрүүдээ музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан үзмэр эд өлгийн зүйлийг гааль, цагдаа, тагнуул, салбарын хяналт дор МУ-ын “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг баримтлан зөөж тээвэрлэсэн.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар “Үзэсгэлэн зохион байгуулах, уг үзэсгэлэнд үзмэр оролцуулах талаар хамтран ажиллах тухай гэрээ (№ 240802) байгуулж гарын үсэг зурж байсан нь ийнхүү бодит ажил хэрэг болж чаджээ.


"Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Прагад дэлгэгдэнэ   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй