Шууд Chart

Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо

2025-02-25 17:51:15

Эрх бүхий этгээдүүдийн хооронд үүссэн маргааны улмаас хуулийн этгээдийн тамга, тэмдэг, гэрчилгээг авч зугтах, хүлээлгэн өгөхгүй байх, нуух зөрчлийн улмаас хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд саад учирч иргэн хуулийн этгээдэд хохирол учирч, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах улсын бүртгэлийг хуулийн дагуу бүртгэхэд хүндрэл учирч байсан. Учир нь Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөхдөө албаны дотоод хэрэгцээнд ашигладаг улсын бүртгэлийн маягтад тамга, тэмдэг дарагдсан байхыг шаарддаг байсан.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас судалгаа авахад 2023 онд 117 зөрчил, 2024 онд 182 зөрчил бүртгэгдсэн,  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаа авахад 2024 оны 12 дугаар сарын байдлаар 12 хэрэг ажиллагаанд хянагдаж байгаа нийтлэг зөрчил байна. Уг нөхцөл байдлын улмаас нэгэнт шийдвэрээ гаргасан хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж олон сар жилээр маргалдаж асуудлаа шийдвэрлэж чаддаггүй байсан.

Иймд  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү улсын бүртгэлийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, нэгдсэн арга зүйтэй хэрэглэх  талаар зөвлөмж, чиглэлийг гаргалаа. Уг зөвлөмж, чиглэл гарснаар хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр нэгэнт гарсан бол тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй, авч зугтахаас  үл шалтгаалан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж эхлээд байна. Ингэж бүртгэснээр хуулийн этгээдийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах  иргэний хууль, компанийн тухай хууль, төрийн бус байгууллагын тухай зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлүүд бүрдэж байна.

 


Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй