Шууд Chart

Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2025-02-26 12:00:25

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.

2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргасан. Тус шийдвэрийн дагуу 2024 оны 12 сард 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр121,500 төгрөг, 2025 оны 02 сард буюу ӨНӨӨДӨР 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 100,006 төгрөгийн ногдол ашиг олгож эхэллээ. Гурав дах удаагийн ногдол ашгийг 2025 оны 04 сард олгохоор төлөвлөн ажиллаж байна.

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгож эхэллээ.


Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 6 цаг 8 минутын өмнө
Болж дээ

Бидэнтэй нэгдээрэй