Шууд Chart

Сонгино тариалагчидтай “Атар-4 аян”-ы хүрээнд танилцуулга уулзалт хийв

2025-02-26 16:10:46

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас бөөрөнхий сонгино тариалагчид болон импортлогч, таваарын сонгино, үр нийлүүлэгч, техникийн дилерүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хоршоологчдод “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд мэдээлэл өгч, салбарын оролцогчдын саналыг сонслоо.

Энэ үеэр Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-4 аян”-ны хүрээнд сонино тариалагчдад ямар шинэ боломж нээгдэж, хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар танилцуулав. Монгол Улс жилдээ гадаад улсуудаас 5 сая ам.долларын үнэ бүхий 25 мянга орчим тонн сонгино, сармис импортоор авч хэрэглэдэг. Дотоодын тариалагчид мөн 24 мянга орчим тонныг зах зээлд нийлүүлдэг байна. “АТАР-4 аян”-ы хүрээнд сонгины сорт, үрийг чанаржуулж, тариалагчид, тээвэр, худалдаа, үйлдвэрлэгчид гэсэн нэгдсэн сүлжээ бий болгосноор Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавиад байгаа юм. “Сонгины кластер” хэмээн нэрлэж буй уг нэгдсэн тогтолцоог үүсгэснээр хүнсний аюулгүй байдлаа хангаж, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.

Тэгвэл уулзалтад оролцогчдын зүгээс хэдийгээр сүүлийн 4 жилд дотоодын сонгино тариалалт 2 дахин өссөн ч анхаарах асуудлууд байгааг хэлсэн юм. Тухайлбал, сонгины тариалалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх, импортоор орж ирж буй үрийн чанарт тавих хяналтаа сайжруулах, өөрийн орны онцлогтоо тохирсон борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг асуудлаа дэвшүүлэв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Сонгино тариалагчидтай “Атар-4 аян”-ы хүрээнд танилцуулга уулзалт хийв  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй