
Цэргийн төв эмнэлгийн стратеги төлөвлөгөөний дагуу “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал”-ыг шинээр нэвтрүүлэх зорилгын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндэсний эрхтэн шилжүүлэх багтай хамтран зохион байгуулсан. Ажлын байрны чадавхжуулах сургалтад Цэргийн төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн 25 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд 7 чиглэлээр сургалтад хамрагдаж, батламжаа гардан авчээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг нь Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй Бөөр шилжүүлэн суулгах мэс засал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч хийх, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд УНТЭ-ийн ерөнхий захирал Л.Бямбасүрэн, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, ЦТЭ-ийн дарга-ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх тэргүүтэй албаны хүмүүс оролцож гэрээнд гарын үсэг зурсан байна.
Цаашид цэргийн төв эмнэлэг нь Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл ачааллыг багасгаж, иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна.
Цэргийн төв эмнэлэгт “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал”-ыг хийнэ | ||
Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.