Шууд Chart

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид ажиллаж, төслийн талаар санал солилцов

2025-02-27 09:48:12

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг нар ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид ажиллалаа.

Энэ үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн үйл явцын талаар санал солилцлоо.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 151 удаагийн нислэгээр 204 иргэнийг тээвэрлэн, эмнэлгийн тусламж үзүүлж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид ажиллаж, төслийн талаар санал солилцов   
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй