Шууд Chart

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиолдол илэрчээ

2025-02-27 09:47:26

Энэ сарын буюу 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг сэжигтэй тохиолдол Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй тул тус сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдана уу гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн энэ утсаар 89016199 холбогдож мэдээлэл авах боломжтой аж.


Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиолдол илэрчээ  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй