Шууд Chart

"Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2025-02-27 13:11:23

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо зэрэг байгууллагуудын 80 гаруй албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр “Газрын зөвшөөрөл олгох харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, “Газартай холбоотой захиргааны актад хамаарах маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд нар илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Тус хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс газрын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, шүүхийн шийдвэр, захиргааны байгууллагын анхаарах асуудал, хуулийн уялдаа холбоо зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэглээ болон практикт тулгарч буй асуудлыг төрийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүд, хуульч, судлаачдыг оролцуулан мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх, арга замуудыг ярилцах байдлаар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийг газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудлаарх хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлж, гарсан саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.


"Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй