
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, туйлын халдвартай, агаар дуслын замаар халдварладаг цочмог халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд огт хамрагдаагүй, вакцины бүрэн тунд хамрагдаагүй, улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй хүн халдвар авч, өвчлөх эрсдэлтэй.
Иймд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орнуудад ялангуяа Вьетнам, Зүүн Өмнөд Азийн орнуудад аялахаар төлөвлөсөн бол та дараах арга хэмжээ, зөвлөмжийг заавал дагаж мөрдөнө үү хэмээн ХӨСҮТ-өөс зөвлөлөө. Үүнд:
1. Таны аялах гэж байгаа улс оронд ямар өвчлөл бүртгэгдэж байгаа талаар мэдээлэлтэй байх;
2. Та болон таньтай аялах гэр бүл, хамт олны дунд улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, улаанбурханы эсрэг вакциныг дутуу хийлгэсэн эсвэл хийлгэсэн эсэхээ мэдэхгүй хүн байвал аялахаас 2-3 долоо хоногийн өмнө улаанбурханы эсрэг вакцинд заавал хамрагдах. ХӨСҮТ-ийн амбулаторийн тасагт сайн дурын дархлаажуулалтын кабинетад вакцинаа хийлгэх;
3. 15 хүртэл насны ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд хамт аялах бол товлолын дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан эсэхийг нягталж, вакцинд нь хамруулах;
4. Аялагчдын дунд халуурах, тууралт гарах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах;
5. Аяллаас ирсний дараа халуурах, тууралт гарах, нүд үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглах, шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлан ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт эсвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах.
Улаанбурхан өвчний дэгдэлтэй байгаа улс оронд аялагчдад өгөх зөвлөмж | ||
Үзсэн: 262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.