Шууд Chart

Хот тохижилтын салбарт парк шинэчлэл хийснээр өнөөдрийн байдлаар 673 машин техниктэй ажиллаж байна

2025-02-27 17:37:46

Хот тохижилт, нийтийн аж ахуйн салбар бол Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр, ая тухтай харагдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход чухал үүрэгтэй. Тиймдээ ч Улаанбаатар хотын зүгээс тус салбарт парк шинэчлэлт хийж, үе шаттай ажлууд төлөвлөн гүйцэтгэж байгаа билээ.

Хот тохижилтын салбарын ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэх, тэднийг ажил үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор машин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нь үе шаттай шинэчилж байна.

Тухайлбал, 2024 оны намар буюу аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хуваарилсан байдаг.

Мөн 2024 оны дулааны улирлын цэвэрлэгээнд зориулж модны навч, өвс, ногооны хаягдлыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Улмаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өдөр бүр нийт 14.9 сая ам.метр талбайн цэвэрлэгээг 36 байгууллагын 1200 зам, талбайн үйлчлэгч, 673 машин техниктэйгээр хийж гүйцэтгэдэг болсон. Эдгээр машин техникээс цас цэвэрлэгээ болон зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 283 машин техник ажилладаг байна.


Хот тохижилтын салбарт парк шинэчлэл хийснээр өнөөдрийн байдлаар 673 машин техниктэй ажиллаж байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй