
Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас "Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна. Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ICDO) нь хүн амын хамгаалалт, тусламж үзүүлэх, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гамшгаас хамгаалах тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулах Засгийн газар хоорондын байгууллага юм.
Ташрамд дурдахад, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон” хүртээдэг бөгөөд тус шагналаар Онцгой байдлын байгууллагаас 30 гаруй алба хаагч шагнагдаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
"Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна | ||
Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.