Шууд Chart

Цахим хурлаар үүрэг, чиглэл өглөө

2025-02-28 10:06:03

Сар шинийн баяр, амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Хурлаар амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, алба, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгосон юм.

Мөн цаг агаарын болон замын нөхцөл байдлын мэдээлэл болоод болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг тасралтгүй ард, иргэдэд хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Цахим хурлаар үүрэг, чиглэл өглөө  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй