Шууд Chart

Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцах Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэхээр боллоо

2025-02-28 10:17:56

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Лондон хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцож байгаа. Дугуй ширээний уулзалтын хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Тэтгэлгийн асуудал хариуцсан захирал Эмма Хэннэсситэй ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтаар 2013 оноос хойш хоёр орны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийд нэр хүндтэй Британийн их сургуулиудад манай улсын 180 гаруй залуучууд суралцаж төгссөн байгааг тэмдэглэн цаашид уг тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хугацаа 2025 оны 04 дүгээр сард дуусгавар болохтой холбогдуулан санамж бичгийг шинэчлэх замаар тэтгэлэгт хамрагдах Монгол Улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхээр болов.


Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцах Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэхээр боллоо  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй