Шууд Chart

Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ

2025-02-28 11:02:30

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.

Уг тохиолдол 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос  илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өнөөдөр 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Тодруулах зүйлээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авах аж.

Нийтэлсэн: О.Ундармаа

Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй