
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгаас “Цагийн хүрдийн баатрууд-2025” найм дахь жилдээ зохион байгуулж байна. Луу жилийнхээ “Цагийн хүрдийн баатрууд”-2025 тодрууллаа.
Оюунлаг хүнээр МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Баатарлаг үйлстэнээр Б.Батбаяр, Үлгэр жишээ гэр бүлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын малчин Ё.Хишигбаяр, Байгаль орчинд ээлтэй хүнээр Д.Мөнхбат, Нийгмийн хариуцлагатай “Эрдэнэс Монгол нэгдэл” Хөрөнгийн зах зээлийг түүчээлэгч “Голомт капитал” ҮЦК, Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч “Юргана индастри ХХК, Энэрэнгүй үйлстэнээр “Улаан загалмай ниймлэг”, Шинжлэх ухааны нээлт ШУА-ийн Археологийн хүрээлэн “Өв соёлын голомт төсөл” Их хотын соёлч өрхөөр Орхон аймгийн Баян-Өндөх сумын харьяат Эрдэнэт үйлдвэрийн Белазийн жолооч Ж.Отгонжаргал, Олны хүндлэлийг хүртэгчээр Био Энергийн үндэсний хүрээлэнгийн ерөнхий захирал профессор Б. Пүрэвсүрэн нар тодорсон юм.
Оюунлаг хүн МБШТ-ийн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Цагийн хүрдийн баатрууд маш хариуцлагатай шагнал гэж би хувьдаа бодож байна. Оюунлаг хүнээр шалгарч энэ шагнал надад ирж байгаа нь ахадсан зүйл боллоо гэж эмээж байна. Гэхдээ хувь хүн надад гэхээс илүүтэй МБШТ Гандантэгчэнлин хийд болон Монгол оронд байгаа сүм хийд, соён гэгээрүүлэх чиглэлд сургалт явуулдаг бурхан шашны төвүүд, хэчнээн зүтгэж байгаа хүмүүсийн шагнал гэж бэлгэшээж хүлээж авч байна. Бид бусдын оюун санааг амар амгалан байлгах чиглэлээр соён гэгээрүүлэх үүрэгтэй.
Үүний хүрээнд Луу жилд нийтийг чиглэсэн бясалгалын олон сургалтыг лам хуврагууд хөдөө орон нутаг болон нийслэлд хэрэгжүүлсэн. Мөн дэлхий дахинд Монголын уламжлалт соёл соён гэгээрүүлэх ажлыг хүргэхээр Европын ордуудад ажилласан. Та бүхэндээ баярлалаа. Хамтдаа улам хичээцгээе гэж уриалмаар байна. Биднийг үнэлж, санал өгч дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Монголын ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Баатарлаг үйлстэн Б.Батбаяр: Би долоон настай. Хоёр дугаар ангид сурдаг. Би ганцаараа байхдаа дүүгээ аварсан. Надад үнэхээр хэцүү байсан. Хиймэл амьсгал хийж байхыг зурагтаар харж байсан учраас дүүдээ хиймэл амьсгаа хийсэн. Миний дүү таван цэцэрлэгт явдаг.
Үлгэр жишээ гэр бүл Ё.Хишигбаяр, Ө.Чанцалнямаа “Өнөөдөр Цагийн хүрдийн баатрын Үлгэр жишээ гэр бүл болсондоо маш их баяртай. Монголын өв уламжлал, нүүдлийн өв соёлыг түгээх дэлгэрүүлж явахыг боддог. Сүүлийн үед залуучууд хөдөө гарч мал маллах нь багасгаж байгаа. Мал маллахаас гадна сураар суран эдлэл хийдэг. Суран эдлэлийг өөрөө бие дааж сурсан. Монголын маань өв уламжлал алдагдаж, сураар эд зүйл хийдэг байдал байхгүй болж байсан учраас бага гэсэн хувь нэмэр болох үүднээс арьс ширээр сур суран эдлэл хийж байгаа. Ер нь Монгол уламжлал, өв соёлоо алдахгүй байхыг хичээж байна даа.

Энэрэнгүй үйлстэн Монголын Улаан загалмай нийгэмлэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн салбарт төрдөө туслах үүрэгтэй үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Өнгөрсөн жил Монгол Улсад нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүл тогтож, нийтдээ 17 аймгийн 251 суманд зудын хүнд нөхцөл байдалд өвөлжсөн. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд зарласан. Монголын улаан загалмай нийгэмлэг малчид туслах хүмүүнлэгийн аяныг зарлаж, уриалга гаргаж, идэвхтэй ажилласан. Бид нийтдээ 12130 малчин өрх 49 мянга гаруй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Энэ бидний жил бүр хийдэг ажил юм.
Өнгөрсөн жил илүү хурдтай, олон айл өрхийг хамарч тусламж үзүүлэх шаардлагатай болсон. Бид малчид хүнд нөхцөлд орохоос өмнө туслахыг хичээдэг. Зуд болох эрсдэлтэй өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад зудын дараа биш өмнө туслахыг илүү анхааралдаа авч ажилладаг. Мөн зуд өртсөн хүмүүсийг сэтгэл санаа дэмжих, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх онцгой анхаардаг. Хүмүүнлэгийн тусламжийн 90 хувь нь олон нийт иргэд аж ахуйн нэгж байгууллага, гадаадын түншүүдийнхээ хүрээнд босгож бий болгодог. Монголын улаан загалмай нийтлэг хариуцлагатай ил тод байхыг зорьдог.
Манай улсад байгалийн аюулт үзэгдэл улам нэмэгдэж байгаагаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлаа хангахад дэмжиж тусалдаг” гэв.
Цагийн хүрдийн баатрууд тодорлоо | ||
Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.