
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопилтай албан ёсны уулзалтыг битүүний хийлээ.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “МҮОНРТ-д хүрэлцэн ирсэн Танд талархлаа. Манай телевизийн үйл ажиллагаа нь тасралтгүй 57 дахь жилдээ явагдаж байна. Манай Улсын хэвлэл мэдээллийн хамгийн ууган байгууллага юм. Энэхүү уулзалт нь Цагаан сарын баярын өдөртэй давхацсан тул Таныг цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авлаа. Бидний урилгыг хүлээн авч манай телевиз дээр анх удаагаа хүрэлцэн ирсэн танд баярлаж байна.
Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой Таныг маш их завгүй байгааг ойлгож байгаа. Телевиз хоорондын хамтын ажиллагаа, контент солилцоо их чухал. Санамж бичиг дээрээ илүү нухацтай оруулна. Бидний хамтран хийсэн хуучны баримтат кино дүрс бичлэгүүд байдаг. Тэдгээрийг архиваас сэргээж авах болно.Ажлаа хүлээн авснаас хойш Бутан, Турк улсуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Гуравдагч улс бол Чех болох гэж байгаад таатай байна.
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопил “ Таныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон баяр хүргэе. Чехийн Үндэсний телевизийн захирал нь мөн шинээр томилогдсон хүн байгаа. Чехийн хоёрдох том хот болох Бруно хотын телевизийн даргаар өмнө нь ажиллаж байсан хүн одоо Чехийн Үндэсний телевизийн даргаар сонгогдон ажиллаж байна. Ноён Ерөнхийлөгчийн айлчлалд БНЧУ-ын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн хоёр том төлөөлөгч оролцоно. БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга нь өмнө нь Чехийн Үндэсний телевизийн Хэвлэл мэдээллийн албан ажиллаж байсан хүн байдаг.
Урд нь БНЧУ-ын ГХЯ-нд ажиллаж байсан туршлагатай дипломатч байгаа. Айлчлалын хүрээнд Чингис хааны музейн нээлт болно. Монголын талаас Чингис хааны үндэсний музей зохион байгуулж байгаа. Чехийн талаас Этнографигүйн музей зохион байгуулж байгаа. Энэ нь цахим музей. Энэ музейн захирал нь өмнө нь Чехий Үндэсний телевизийн хөтөлбөр хариуцсан захирлаар ажиллаж байсан. Энэ утгаараа түрүүн хэлсэнчлэн айлчлалын явцад Чехийн хэвлэл мэдээллийн хоёр том төлөөлөлтэй хамтран ажиллах боломжтой юм.
Миний зүгээс бол телевизүүд хооронд хамтын ажиллагааны санамж байгуулах танай талын саналыг авч үзээд талуудыг хооронд нь холбож өгөөд хийгдэхээр төлөвлөгдсөн хамтын ажиллагааны төслүүдээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзсэн. Ажил хэрэг бодитоор явагдаж эхлэх үед Элчин сайдын хувиар дэмжиж ажиллах болно. Миний томилгооны хугацаа ахиад сунгагдсан болохыг үүгээр илэрхийлж байна. Өмнөх найрсаг харилцаа маань сүүлийн 30 жилийг бодвол ахин сэргэж байна гэж би үзэж байна.
Сүүлийн 25 жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн жил хамгийн өндөр түвшинд хүрсэн. Харилцан ирж очих хүний тоо нэмэгдэж байна гэсэн үг. Манай улсад оршин суудаг гадаад иргэдийн тоогоороо Монгол иргэд хоёрт бичигдсэн статистик мэдээлэл гарсан. Нийт 14072 хүн амьдарч байна. Оршин суудаг, ажилладаг, сурдаг Монгол иргэд их байна. 2000 орчим оюутан суралцаж байна. Намайг анх томилогдож байхад ноён Ерөнхийлөгч Чех Улсад суралцах оюутны тоог нэмэх асуудлыг хөндсөн. Би энэ саналыг Тань анхааралдаа авъя гэж хэлж байсан. Тэр асуудал нь өнгөрсөн жил ажил хэрэг болж суралцах оюутны тоо нэмэгдэхийн сацуу оюутнууд ч маш их сэтгэл хангалуун байгаа. Дийлэнх хувь нь механик инженерийн чиглэлээр суралцах болсон. Манайд ч ажиллаж байгаа Монголчууд мах болон авто машины үйлдвэрүүдэд дийлэнх нь ажиллаж байна.Телевизүүд хооронд хамтран ажиллах асуудлыг би дуртай дэмжих болно.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопилтай уулзлаа | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.