
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Тухайн хоёр шинэ чиглэл нь М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилнэ.
Үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх аж. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр шинэ чиглэл нэмэгджээ | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.