Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулж явна уу

2025-03-03 12:51:46

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутгаар тэнгэр бүрхэг, Баянхонгор аймагт бага зэргийн цастай, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад бага зэргийн цас орсон.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулж явна уу  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй