Шууд Chart

Сумын заан болон залуу 12 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу иржээ

2025-03-04 09:29:46

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны 2 сарын 24-ний өдрийн "Таравлин" хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авч ажилласан.

Сумын заан цолтон болон залуу 668 бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс сонгож авсан 12 бөхийн шинжилгээний хариу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-ээс 02.28-ны өдрийн 19:35 цагт буюу сорьц тээвэрлэсэн нислэгийн хуваариас шалтгаалан 4 хоногийн дотор Монголын үндэсний бөхийн холбоо ба Допингийн эсрэг үндэсний байгуулаагад ирснийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МҮХБ


Сумын заан болон залуу 12 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу иржээ  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй