
Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийхээр гэрээ байгуулаад байна.
Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх уг судалгаагаар Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны потенциалыг тодорхойлох, үнэлгээ, хийх, дулаан хангамжид хэрхэн ашиглах боломжийг судална. Мөн геологи, гидрогеологи, геохимийн тайланг нарийвчлан боловсруулж, харьцуулан дүгнэж, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны нөөцийг судална | ||
Үзсэн: 339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.