Шууд Chart

Хүний нөөцийн бүх үйл ажиллагаа цахим болно

2025-03-06 09:25:28

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийн албан хаагчдад Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системийн шинэ модуль, дэд системүүдийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Хүний нөөцийн цахим системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлснээр төрийн албан хаагчийг бүртгэх, хянах, тушаал, шийдвэр,сул орон тоог зарлах, албан тушаалын тодорхойлолт зэрэг бүх үйл ажиллагааг цахимжуулсан цаасгүй, нээлттэй, ил тод болгох боломж бүрдэнэ.

Сургалтад яамны харьяа байгууллагын 280 албан хаагч танхим болон цахимаар оролцлоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Хүний нөөцийн бүх үйл ажиллагаа цахим болно  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй