
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 1-6-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 438 алба хаагч, 103 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 68 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 16 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, мөс, цасанд суусан 4 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Мөн хүн, ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай нийт 1225 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулж, 8422 зөрчил дутагдлыг илрүүлэн, 2104 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 996, мэдэгдэл 452, танилцуулга 12, зөвлөмж 13 тус тус хүргүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийт 68 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний аюулгүй байдлыг хангажээ | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.