
Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-6-ныг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9 хувь/ нь 0-18 насны хүүхэд байна.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 /43.3 хувь/ иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.
Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 /18.0 хувь/, зам тээврийн осолд өртсөн 274 /13.8 хувь/, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 /7.7 хувь, нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 /8.3 хувь/, түлэгдэж гэмтсэн 94 /4.7 хувь, осголт хөлдөлтийн байдалтай 6 /0.3 хувь, бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 /3.8 хувь/ хүн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт иргэдийн 274 /13.8 хувь/ нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.
Мөн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Сар шинийн өдрүүдэд зам тээврийн болон ахуйн хүрээний осол гэмтэл эрс нэмэгджээ | ||
Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.